ОХУ-ын Онцгой байдлын яамны онгоц Оросын хүмүүнлэгийн тусламжийг Ухань хотод хүргэлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 12-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д коронавирусын халдвар тархсантай холбогдуулан 2-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны онгоц Оросын хүмүүнлэгийн тусламжийг Ухань хотод хүргэж өгөв.

Хятадын коронавируст өртсөн мужуудад хувийн хамгаалалтын төрөл бүрийн хэрэгслүүдийн хомстол үүсээд байгаа учир хүлээн авагч талын хүсэлтийн дагуу 23 гаруй тонн жинтэй хүмүүнлэгийн тусламж нь ийнхүү эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндээ хамгаалах хэрэгслүүдээс бүрджээ.

Image may contain: one or more people and outdoor
Хүмүүнлэгийн тусламжийг шилжүүлэх үеэр Хятадын талын төлөөлөгчид халдварт өвчинтэй тэмцэхэд тусалж буй Оросын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Image may contain: outdoor

Эх сурвалж: ОХУ-ын ГЯЯ

Д.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.