Зун цаг эмэгтэйчүүдийн нүдээр

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

“Ялгуун” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 24-нд “Гламур арт галарей”-д болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, зун цагийн онцлог, гоёмсог өнгийг уран бүтээлээр нь дамжуулан илэрхийлэх зорилготой аж. Мөн “Ялгуун” үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулдаг. Шилдэг бүтээлийн эзэнд  галерейн  нэрэмжит шагнал болох бие даасан үзэсгэлэнгээ тус галерейд гаргах эрх олгодог. Энэ үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчид чөлөөт сэдвээр уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, уран баримал, керамик, сийлбэр, эсгий урлал, холимог техник гэх мэт бүх төрлийн бүтээлээрээ оролцох боломжтой юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.