"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна.

13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.