Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгалаа

Twitter Print
2020 оны 01-р сар 06-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. 

Хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногоор буюу нэгдүгээр сарын 10-нд дуусч ирэх долоо хоногийн даваа гарагт хичээл эхлэх ёстой. Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу ийнхүү амралтыг сунгах шийдвэр гаргажээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.