Хийморийн овоонд гарахыг хориглолоо

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч хийморио сэргээдэг.

Гэвч шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор энэ жилийн Цагаан сараар Хийморийн овоонд гарахыг хоригложээ. 

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглосон захирамж гаргасан тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас мэдээллээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.