
Хүн төрөлхтөн мах хэмээх энэ үнэт хүнсийг чухам хэдийнээс эхлэн хэрэглэх болсныг судлаачид янз бүрээр тайлбарладаг ч тэд нэг л зүйлийг онцолдог нь хүн анх галыг нээсэн үеэс л махан хүнс идэж эхэлсэн гэж үздэг явдал юм.
Ургамлын гаралтай хүнсээр дагнан хооллож байснаа махан хүнс нэмж хэрэглэсэн явдал хүний бие организмын хөгжилд чухал үүрэгтэй гэжээ. Мах нь бие организмыг хүч тамиртай болгож уураг тархины хөгжлийг сайжруулснаар жинхэнэ хүн бий болох эхлэлийг тавьсан гэж судлаачид тайлбарладаг.
Ф.Энгельс "Махан хүнс бий болсоноор хүн төрөлхтний түүхэнд хоёр том шинэчлэл бий болсон бөгөөд нэгдүгээрт, хүн ахуй амьдрал, хоол ундаандаа гал хэрэглэх болж хоёрдугаарт, малыг гаршуулан тэжээх болсон явдал юм" гэж бичжээ. Хүмүүс эхэн үедээ өөр өөрийнхөө оршин амьдарч байгаа нутаг оронд агнаж байсан ан амьтныхаа махыг хүнсэнд хэрэглэдэг байснаа сүүлчийн мөстлөгийн үеэс зарим амьтныг гаршуулан гэрийн тэжээмэл болгон өсгөж үржүүлэн махнаас бусад арьс ноос сүүг нь ашигладаг болжээ.
Махан бүтээгдэхүүнээр хоол хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.
-Махыг угааснаас болж хурдан мууддаг тул зөвхөн хэрэглэхийн өмнө угаах хэрэгтэй.
-Хөлдүү махыг хурдан гэсгээх бол богино долгионы зууханд хийж гэсгээх хугацааг тохируулах, эсвэл уутанд хийж гоожиж буй хүйтэн усанд гэсгээх.
-Махан бэлдэцийг 6 градусаас дээшгүй температурт, том зүсмээр бэлтгэсэн болон хувилж зүссэн махан бэлдэцийг 12 цаг, бүрмэл бэлдэцийг 8 цаг, хэрчсэн бэлдэцийг цаг, махан шанзаар хийсэн бэлдэцийг 6цагаас илүүгүй цаг хадгалж хэрэглэнэ.
-Махыг болох үед нь амтыг тохируулах хэрэгтэй. Давс нь махны шүүсийг түргэн ялгаруулдаг тул түүхий байхад нь хийвэл махны шимт тэжээлт чанарыг алдагдуулна.
-Махыг шарж болгох явцад дарс эсвэл коньяк хийвэл мах зөөлөн, үнэр амттай амттай болно. Хэрэв хатуу мах шарах гэж байгаа бол лимоны шүүс түрхэж шингэтэл хүлээнэ. Үүний дараа сайн халаасан хайруулын тавагт хийж шарвал хатуу мах их зөөлөн болдог байна. Мөн хатуу махыг жигнэж байгаа бол дундуур нь 2 халбага дарс юмуу 1 халбага уксус нэмээрэй.
-Түүхий сонгино, сармисаар амталсан махыг удаан хадгалж болохгүй.
-Хуурай мод махны шүүсийг өөртөө шингээдэг тул мах хэрчих модоо урьдчилан чийглэх хэрэгтэй.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.