Их аваргуудаас Хакухо ганцаараа нэг ч унаагүй явж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн нагоя башёгийн тав дахь өдөр 71 дэх ёкозүна Какүрюү өвдөг шороодлоо. 69 дэх их аварга Хакухо, 70 дахь их аварга Харумафүжи нар ээлжит даваагаа авсан бол озэки Котошёогикү нэг ч уналгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна. Манай их аварга Какүрюү Египетийн Оосүнаараштай барилдсан ч ялагдал хүлээсэн аж.

М-11 Таяасү, М-16 Чиёомарү нар тав дахь даваагаа авч, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Жюүрёод Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар өрсөлдөгчөө давснаар таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин Таканоива А.Баасандорж нарын гурван бөх дөрвөн даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.