Сүхбаатарын ГАЗАР ШАВАР ЗУУХ

Twitter Print
2021 оны 10-р сар 09-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Шавар зуухыг нүүдэл суудал ихтэй цагт газар ухаж, түргэн зуур шавраар хийх ба тогооныхоо том жижигт тохируулан амсар хүрээ гаргаж хийдэг. Адууны хомоол, эсвэл үхрийн баасыг шороотой хольж зуураад сайтар балбаж эвд оруулаад нэг хонуулаад, яаралтай бол өдөрт нь хийдэг байна.

Судалгааны баг маань хээр майхантай буудаллах санаатай явж байгаад Нэргүй гээд нутгийн сайхан айлтай тааралдав. Гэрийн эзэгтэй эгч оройтож зочилсон биднийг төвөгшөөлгүй, хоромхон зуурт “газар шавар зуух”-ндаа хоол цайг зэрэгцүүлэн “тачигнуулаад” дайлав.

Газар ухаж суулгаж хийсэн энэ зуух нь хоол, цайг маш хурдан “болгочихдог” юм байна. Бас зэрэг зэрэг сүүгээ хөөрүүлээд өрөм загсаагаад тавьсан.

Гэрийнх нь ойролцоо майхан босгох гэтэл “яах юм бэ, манай хажуу гэрт хоноцгоо” гээд маш цэвэр цэмцгэр гэрт гялалзтал ор дэр засаад өгөв.

Аргагүй сайхан монгол зочломтгой зан энэ нутагт байна аа.

Нөгөө аялал жуулчлал “хөгжсөн” гэх аймгуудад аль хэдийнэ бараг байхгүй болчихсон “зочлох, хүндлэх соёл” юм. Айлын бага охин адтай гэж, ажилсаг гэж.

Бидэнтэй ярьж хөөрөх сонирхол их байгаа бололтой, эргэлдээд л... Баагий маань авсан зураг, хийсэн бичлэгүүдээ үзүүлж баахан хуучилсан.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.