Ерөнхийлөгчид хортой захидал илгээсэн бүсгүй 18 жилийн ял авчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 07:39 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумбергт хортой бодис шингээсэн захидал илгээсэн эмэгтэй жүжигчинд тус улсын шүүх олон жилийн хорих ял оноов.

Техас муж улсын холбооны шүүхээс 36 настай жүжигчин Шэннон Ричардсоныг хорт бодис үйлдвэрлэж, хадгалсан гэж үзэн 18 жил хорих ялаар шийтгэсэн байна. Шэннон Ричардсон өнгөрсөн жилийн зургадугаар сард ерөнхийлөгч Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг нарт хүний биеийг ноцтой хордуулах үйлчилгээтэй "Рицин" хэмээх бодис нэвчүүлсэн захидал илгээсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм. Тэрбээр уг хэргийг түүний нөхөр үйлдсэн гэж мэдүүлж байсан боловч хорт бодисыг интернэтээр худалдаж авсан болохыг нь цагдаа нар олж илрүүлсний дараа хэргээ хүлээжээ. Кино, телевизийн олон ангит кинонд туслах дүр бүтээдэг байсан жүжигчин бүсгүй зургаан хүүхдийн ээж бөгөөд цагдаад саатуулагдан шалгагдаж байхдаа бага хүүхдээ төрүүлсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.