БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа

Twitter Print
2022 оны 03-р сар 10-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Сөрөг хүчний "Ардын хүч" намаас нэр дэвшигч Юн Сок Ёл БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.

БНСУ-ын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаар прокурор асан Юн Сок Ёл 48.59 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 47.79 хувийн санал авчээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тус улсад коронавирусын халдварын тохиолдлууд олноор бүртгэгдэж байгаа үед болсон ч сонгуулийн ирц харьцангуй өндөртэй байсныг онцолж байна.

Тодруулбал, сонгуульд санал өгөх насны 44 сая иргэний 77 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ. БНСУ-ын эрх баригчид коронавирусын халдвартай хэдэн зуун мянган иргэдэд халдваргүй иргэд саналаа өгч дууссаны дараа санал өгөх байранд ирж саналаа өгөхийг зөвшөөрсөн аж.

Нэр дэвшигч Юн Сок Ёлын хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улсад нь тулгараад буй эдийн засгийн асуудлуудтай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бууруулж, ажлын цагийн хязгаарыг цуцлах зэргээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.