Та өлөн үедээ дараах хүнснээс татгалзаарай

Twitter Print
2021 оны 05-р сар 16-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг аж. Өлөн байхдаа идэх хүнсээ зөв сонгож чадаагүйгээс ходоод гэдэс өвчлөх нь элбэг байдаг байна.

Улаан лооль

Жимсний цавуулаг, танин хүчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггүй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.

Хүйтэн ундаа

Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундааг уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал үүсгэж, тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. 

Боов боорцог

Онцын аюул байхгүй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хүнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгүй.

Гадил

Гадиланд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт ихсэж, цусан дахь магни, кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас сахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлөн байхдаа идвэл биеийн дотоод хүчил шүлтийн тэнцвэр болон ферментийн тэнцвэрийг алдагдуулдаг тул эрүүл мэндэд ашиггүй.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.