Монголын баг эхний тоглолтоо 21-нд хийнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 07:56 цагт
Мэдээний зураг,

Зүүний Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 21-нээс 27-ны хооронд Гуам улсад болно. Манай хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор маргааш эх орноосоо мордоно. Монголын шигшээ баг 21-нд Умард Марианы арлуудтай, 23-нд Гуамтай, 25-нд Макаотай тоглох хуваарь гарчээ.

Дээрх дөрвөн баг тойргоор тоглож хожсон баг нь БНАСАУ, Хонгконг, Тайвантай урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх аж.

Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа болдог. Анх 1956 онд Хонгконг улсад болоход Өмнөд Солонгос түрүүлж байлаа. Азийн аваргаас Япон 4 алт, Иран 3 алт, Саудын Араб 3 алт, БНСУ 2 алт, Израйл, Ирак тус бүр нэг алтан медаль хүртсэн. 2015 оны Азийн аваргын тэмцээн Австрали улсад болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.