
Найдвар бол хүний хамгийн хүчтэй мэдрэмжүүдийн нэг юм. Тэр бидний дотор хүч чадлыг сэрээдэг, бид бүх зүйлийг мөрлөн өндийх чадлыг бий болгох боломж юм.
Жинхэнэ итгэл үнэмшил сорилттой тулгардаг. Тэмцэл үргэлжлэхдээ утгагүй мэт санагдах үеүдэд тэр биднийг дэмжиж, бидэнд амьдралыг шинэлэг байдлаар харах боломжийг олгодог.
Ойлголт, урам зоригийн эрч хүчийг даван туулснаар бид өөрсдийнхөө төлөө шинэ амьдрал бий болгох боломжийг олдог. Бид амьдралынхаа шинэ хандлагыг шинэ зан араншинтай болгож, дахин шинээр эхлүүлэхийн тулд шаардлагатай хүмүүс, нөхцөл байдлыг өөртөө татахаас эхэлдэг.
Хэрэв саяхан хүнд хэцүү үеийг өнгөрөөж, сэтгэл гонсойж, сэтгэлээр унасан, дахиж сэхэл авахгүй мэт болсон ч амьдралын мөчлөгтэй таарах цаг иржээ гэж бодох хэрэгтэй юм.
Байгальд ч гэсэн мөчлөг байдаг шүү дээ.
Түүнийг бид улирал хэмээн нэршүүлсэн юм. Байгалийн улирал мөчлөгөө дагаад баяр баясгалан уй гунигийг авчирсаар байдаг. Магадгүй одоо би “өвлийн” үеийг давж байгаа байх. Битүү цастай талыг цонхоороо харан суугаад гүн гүнзгий амьсгалж, сэтгэл зүрхнийхээ хамгийн гүн гүнзгий оршихуйтайгаа холбоо тогтоохыг хичээе.
Энэ холболтыг хийвэл дотоод оршихуйд болж буй өөрчлөлтүүдийг анзаарах болно. Шинэ амьдрал, шинэ зориг, шинэ үрийг тариалж болохыг мэдрэнэ.
Тун удахгүй хаврын урь орно шүү дээ.
Амьдралд шинэ үе шат эхлэх тул анхааралтай байж энэ цагийг үр өгөөжтэй өнгөрөөхийг хичээцгээе.
Өөрийн дотоод гүнээс бүрэн дүүрэн байгаа найдварыг мэдэрч олон тооны боломжуудад нээлттэй байгаарай. Зоригтой бай, хүчирхэг яв!
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.