Орос, Хятад хилээ бүрэн камержуулж, манай хилчид л тэмээ морьтой “хайчинд” явдаг гэнэ

Twitter Print
2020 оны 08-р сар 08-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Эх орныхоо өмнөт хилээр явж байлаа. Гэтэл Хятадын талын хилийн шугам шар өнгийн хана болсон үзэгдэв. Бас нэг хэрэм барьж барьж байгаа юм байхдаа удахгүй шар хэрэм гээч нэртэй болох байлгүй гэж бодоод хамт яваа хилчнээсээ асуулаа.

-Тэд хилээ хэрэмлэж байгаа юм уу.

Хилчин маань:

-Үгүй ээ тэд хилийн шугамаа торлочихдог юм тэгээд манай хилийн торыг нэвт гарсан хамхуул очоод наалдчихдаг болохоор тэгж харагддаг гэж билээ. Хилийн шугам маань нилээн зайтай гагц хөндлөн тор татаастай болохоор завсраар нь хамхуул ийнхүү нисээд явчихдаг аж. Мөн Хятад тал хилээ үе үе эргэж тойрохоос бус байнга хайч явуулахаа больсон аж. Манайх л тэмээ морь унаад хэдэн хилчин маань хайчинд байнга явдаг аж. Учир нь Хятадууд хилээ камержуулчихсан застав дээрээ дэлгэц хараад сууцгааж байдаг болсон аж. Өмнөт хил маань ихэнхидээ хээр тал, говь байдаг болохоор тийн суух бололцоотой ажээ. За бас умарт хилдээ явж байлаа. Манай морьт хайч ирж уулзлаа. Орос тал хилдээ хайч явуулахаа болиод бас л хэдэн жил болж байгаа аж. Хэдийгээр Орос талтай хөвч ойгоор хиллэдэг боловч манай хоёр дундаа зогоонтой Орос тал тэр зогооноо дагуулаад битүү камержуулсан мөн л застав дээрээ дэлгэц хараад сууцгааж байдаг болсон аж.

Хилд маань хийх ажил мөн ч их байна санж. Би гэрээт хилчидтэй уулзаж тэднийхээ аж амьдралтай танилцсан цалинтай, гэрээнд яв цав тусгагдсан ирээдүйтэй бүрэн итгэлтэй гэрээт хилчин, хугацааны цэрэг хилчин хоёрын хооронд үлэмж ялгаа байгааг ч харж анзаарсан билээ. Эх орны хил хэзээ гэрээт хилчдээр битүүрч, тэд маань өдөр бүрийн хайчинд явдаг ажлаа дэлгэцээр солих юм байгаа юм одоохондоо төдийд гэж хэлэх барьцгүй л байна даа. Эргэн тойрны гадаад хил 21-р зуунд шилчихээд байдаг бид 20-р зууны эхэн үедээ л байгаад л байдаг. Тэсвэртэй тэсвэртэй гэхэд арай л хэтэрхий юу?

Д.Энхболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (8.20.126.196) 2020-08-08 19:59
      • 0
      • 0

      Mongol mash hotsrogdson oron shtee.2hurshuu muulaad l idej uugaad heruul jhiigeed suuna.Sain zuilees ni suraltsaj heregjuuleh heregtei bas boloogui ee baruunii uzel surtaltai ter baruuniihan chin mongol hun geheer harah ch ugui

      Хариулах