Л.Жеймс хуучин багтаа тус болж чадах уу

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч Л.Жеймс хуучин багтаа эргэж очлоо. “Хаан Жеймс” 2003 оны драфтын №1 сонголтоор “Морин цэргүүд”-ийн эгнээнд ирж байсан. 2003-2010 оны хооронд “Клевлэнд Кавалейрс”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо 2007 онд бүсийн аварга, 2006, 2008 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан. Харин 2010 онд “Майами Хит”-эд ирж Д.Уэйд, К.Бош нарын хамтаар “их гурвал”-ыг бүрдүүлж 2012, 2013 онд NBA-ийн аварга, 2011, 2014 онд дэд аварга, хоёр удаа финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болж байсан. Харин өнгөрсөн улиралд “Сан Антонио Сперс”-т 4:1-ээр ялагдаж багийн уур амьсгал таагүй болсон. Улмаар “Майами Хит”-ийн спортын албаны захирлууд Леброныг чөлөөт агент болгоход “Клевлэнд Кавалейрс” хоёр жилийн 20 сая ам.долларын гэрээ байгуулж чаджээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.