Царай таних технологи ашиглаж хүүхдүүдийн гар утсаар тоглох цагийг хязгаарлана

Twitter Print
2021 оны 07-р сар 08-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Видео болон гар утасны тоглоом бүтээгч Хятадын Tencent компани насанд хүрээгүй хүүхдүүд оройны 22 цагаас өглөөний 8 цагийн хооронд гар утсаар тоглох явдлыг зогсоохын тулд царай таних технологийг нэвтрүүлэхээр болжээ. 

"Шөнө дундын эргүүл" нэртэй технологи нь хүүхдүүд 2019 онд Хятадын засгийн газраас гаргасан журмыг зөрчиж буй явдлыг зогсоох аж. 

Хятадын засгийн газраас 2019 оэд гаргасаэ журмын дагуу гар утас хэрэглэгчид утсаараа тоглоом тоглохын тулд улсын бүртгэлд байгаа өөрийн албан ёсны нэр, бүртгэлийн дугаар зэргийг оруулах ёстой болсон билээ. Гэсэн хэдий ч хүүхдүүд насанд хүрэгчдийн аккаунтыг ашиглан цагийн хязгааргүйгээр тоглосоор байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 

Тэгвэл одооноос эхлэн гар утсаараа тоглоом тоглож буй хүн нь царайгаа таниулж, насанд хүрсэн хүн гэдгээ батлах шаардлагатай болжээ. 

Tencent компани царай таних технологийг 2018 оноос ашиглаж эхэлсэн ба одоо уг технологийг гар утасны 60 гаруй тоглоомонд ашиглах гэнэ. 

Tencent компанийн хамгийн алдартай тоглоомууд болох Honour of Kings, Game for Peace зэрэг тоглоомууд нь гар утсан дээр тоглох зориулалттай ба барууны орнуудтай харьцуулахад хятадад гар утсаараа тоглохыг илүүд үздэг байна. 

Царай таних технологийг компьютер эсвэл видео тоглоомын зориулалтын төхөөрөмжин дээр сулгаснаас гар утсанд суулгах нь илүү амар бөгөөд Хятадад насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүн худалдаж авахад царай таэих технологийг хэдийн ашиглаад эхэлсэн аж. 

ДЭМБ видео тоглоомонд донтох явдлыг 2018 онд албан ёсоор эмгэгт бүртгэн авсан бол Хятадын эрх баригчид видео тоглоом нь насанд хЦарай таних технологи ашиглаж хүүхдүүдийн гар утсаар тоглох цагийг хязгаарланаүрээгүй хүүхдүүдэд болон залууст сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үзэж, 2018 оноос эхлэн шинээр гарч буй тоглоомнуудын тоог хязгаарлах хүртэл арга хэмжээ авч ирсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.