Г.Буяндорж нарын зургаан хүний шүүх хурал өнөөдөр болно

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг Дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцэж байна.

Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн”-ыг эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс бяжмал авч өгөх нэрээр Хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Энэ сарын 7-нд болсон Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хуралд шүүгдэгч Хурцын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй. Мөн шүүгдэгч Баттулга өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлын өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсан учир Г.Буяндорж болон бусад зургаан хүний хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.