Ардчилсан намын оролцоогүйгээр Хонгконгийн парламентын сонгууль түүхэндээ хамгийн бага ирцтэй болж өнгөрлөө

Twitter Print
2021 оны 12-р сар 20-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн парламентын сонгуулийн ирц түүхэндээ хамгийн бага ирцтэй болж өнгөрчээ. Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд хонгконгчуудын бухимдлыг төрүүлсэн сонгуулийн тухай хуулийн дагуу зөвхөн "эх оронч" гэсэн тодорхойлолтонд нийцсэн хүмүүс нэр дэвшжээ.

Сонгуульд санал өгөх боломжтой 4.4 сая гаруй хүний зөвхөн 30 хувь нь буюу 1.3 сая иргэн өнгөрсөн ням гарагт болсон сонгуульд саналаа өгсөн талаар Хонгконгийн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Барнабас Фунг мэдэгджээ.

Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд зөвхөн "эх орончид" гэсэн тодорхойлолтод багтсан, өөрөөр хэлбэл БНХАУ-ын засгийн газарт үнэнч, Бээжингийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хүмүүс нэрээ дэвшүүлжээ.

Шинэ хуулийн дагуу Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлийн суудлын тоо 70-аас 90 болж нэмэгдсэн ч тэдгээрийн зөвхөн 20-ийг нь л иргэд сонгох боломжтой болсон билээ.

Ингэснээр Хонгконгийн парламент нь Бээжингийн эрх ашгийг төлөөлөх институт болон хувираад байгааг ажиглагчид онцолж байна.

Хонгконгийн Ардчилсан намууд энэ удаагийн сонгуульд оролцож чадаагүй байна.

Хонгконгийн өмнөх парламентад сонногдож байсан сөрөг хүчний нөлөө бүхий хэдэн арван улс төрчдийн дийлэнх нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдаж, зарим нь "эх оронч" гэсэн тодорхойлолтонд нийцэхгүй хэмээн нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаж, зарим нь Бээжингийн эрх баригчдын хавчлагаас зугтан өөр улс руу дүрвээд байгаа юм.

Хонгконгоос дүрвэсэн ардчилсан хөдөлгөөний төлөөллүүд сүүлийн хэдэн долоо хоногийн турш хонгконгчуудыг парламентын сонгуульд саналаа өгөхгүй байхыг уриалсаар байсан юм.

Бээжингийн зүгээс ийм уриалга гаргасан иргэдийг баривчлах тушаал гаргажээ. 2019-2020 онд Хонгконгд Бээжингийн нөлөө, хонгконгчуудын эрх, эрх чөлөөг боогдуулсан шийдвэрүүдийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулагдсан ч Бээжингийн зүгээс санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр сөрөг хүчний олон тооны улс төрчид, идэвхтнүүд баригдаж, зарим нь дүрвэхэд хүрсэн билээ.

Эх сурвалж: dw.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zaluu

      (49.0.187.68) 2016-02-25 15:33
      • 0
      • 0

      Yamarch hereggui teneg zuil niiteleh yumdaa.manai erchuud gadnaas ehner awmaar yumch geh shig !tgwel mongol zaluutai suuh hujaa huuhnuud hogooroo l bnshdee.mongol huuhnuud ch gesen hartai balai munggui mongol zaluutai suusnii hereguiee hu

      Хариулах