
Цар тахал нь бидний хэвийн амьдралыг олон талаар нь өөрчилж, эрүүл амьдралын хэв маяг тэр дундаа хоол хүнсний сонголт бол хамгийн чухал зүйл гэдгийг илүү ойлгуулсаар байгаа билээ.
Today’s Dietitian сэтгүүлээс ‘Одоо цагийн хамгийн эрэлттэй хүнс юу вэ?’ гэсэн асуулгыг 1163 мэргэжлийн хоол зүйчдээс асуун сонирхолтой судалгааг хийжээ.
Тус судалгаанд хамрагдсан мэргэжлийн хоол зүйчид (Registered Dietitian Nutritionists) Ковид цар тахлын үед хүмүүс эрүүл мэнд болон эдийн засгийн хямралаас болоод сэтгэл санааны хувьд маш их түгшүүртэй, бухимдалтай байгаа бөгөөд
1. Дархлаа дэмжих
2. Үнэ хамгийн боломжийн
3. Сэтгэл санааг тайвшруулан дэмжих
Эдгээр 3 хүчин зүйлийг харгалзан үзээд 2021 оны хамгийн шилдэг 10 хүнсийг нэрлэсэн байна.
Дархлааг хамгийн сайн дэмжихийн тулд гэдэс эрүүл байх хамгийн чухал. Исэг хүнс буюу ашигт бактери агуулсан хүнс №1-т бичигдэж, үл исэлдүүлэгч чанараараа хамгийн дээгүүрт ордог нэрс жимс удаалсан бол, үрэвслийн эсрэг ногоон цай 3-рт оржээ.
1. Исэг хүнс буюу Тараг болон Кефир
2. Нэрс
3. Ногоон цай
4. Тропикал жимс буюу Акай, алтан жимс
5. Үр (Чиа гэх мэт )
6. Авокадо
7. Бууцай болон навчит ногоон ургамлууд
8. Салат навч
9. Самар
10. Яргай загас
Мөн мэргэжлийн хоол зүйчид өдөр тутмын хооллолтондоо
• Өдөрт хэрэглэх хүнсний ногоог нэмэгдүүлэх
• Хэт боловсруулсан хүнснээс аль болох татгалзах
• Сахар ихтэй, далд сахар агуулсан хүнснээс татгалзах
• Эслэг ихтэй хүнс хэрэглэх
• Бага илчлэгтэй уух зүйл сонгох, цай, кофег элсэн чихэргүй хэрэглэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: https://www.prnewswire.com/.../pandemic-plates-nutrition...
Н.Уянга