ОХУ-аас шахмал түлшний барьцалдуулагч бодис авна

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр сайжруулсан шахмал түлшний 10 хоногийн нөөц байгаа бөгөөд асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан.

Манай улс шахмал түлшний барьцалдуулагч бодисыг БНХАУ-аас авдаг байсан бол коронавирус гарч хөл хорио тогтоосны улмаас тус улсаас оруулж ирдэг шахмал түлшний барьцалдуулагч бодисын хомсдолд ороод байгаа юм. Тиймээс Улсын онцгой комисс дээр ОХУ-аас барьцалдуулагч авах боломжтой нь өндөр үнэтэй байгаа талаар албаныхан дурдсан. Тэгвэл эхний ээлжинд сайжруулсан шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодис ОХУ-аас авахаар гэрээ хийгээд, эхний ээлжийн 200 тонн бодисыг Монгол руу ачихад бэлэн болжээ.

Мөн нэмж 200 тонн авах шийдвэр гарсан байна. Гэхдээ иргэдэд хүрч байгаа шахмал түлшний үнэ, ханшид өөрчлөлт орохгүй. Өмнөх шигээ 25 килограмм шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдах аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.