Хятадтай гэрлэсэн уйгар эмэгтэйд жил бүр “20 сая төгрөгийн тэтгэмж” өгнө

Twitter Print
2020 оны 07-р сар 26-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Энэ мэдээг үзээд “монгол хүн” та бүү баярлаарай. Энэ бол монгол хүн танд биш, “уйгар эмэгтэй”-д зориулсан “мөнгөн тэтгэлэг” юм. Хятадын засгийн газар хятад хүнтэй гэрлэсэн уйгар хүнд эхний удаа 10,000 юань, гэр бүл нь салахгүй бол жил бүр 50,000 юанийн тэтгэмж олгоно гэж Хонгконгийн “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Уг сонинд мэдээлснээр энэ тэтгэлэг цаашид нэмэгдэх гэнэ. 50,000 юань нь Монгол мөнгөөр 20 сая төгрөг болно. Ингэхэд уйгар эмэгтэй яагаад ийм "өндөр үнэ" хүрэв?

Хятадууд уйгарчуудыг "өвөр монголчууд"-ын адил амархан эрлийзжүүлж дийлэхгүй байсаар 70-аад жил болж байна. Хятадын эрлийзжүүлэн уусгах бодлого нь удам, заншилдаа үнэнч уйгаруудын өмнө хүчин мөхөстсөн ажээ. Статистикийн мэдээгээр өвөр монголчуудын 40% нь хятадтай гэрлэж байгаа бол ийм гэрлэлт уйгаруудын хувьд бараг 0% болно. Ингээд Хятадын засгийн газар “дундадын үндэстнүүдийн эв нэгдэл” нэрийн дор уйгаруудыг “эрлийзжүүлж” дийлэхгүй гэдгээ мэдмэгц 2014 оноос цөмийн туршилт хийдэг Лоб нуурын районд бөөнөөр хорих лагериуд байгуулж, уйгар эрчүүдийг олон мянгаар нь шууд хорьж эхэлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээгээр 120 000 уйгар хоригдож байгаа гэх боловч нийт уйгарчуудын 10% буюу 1 сая орчим хүн хоригдсон гэх илүү бодитой мэдээлэл байна. Ингээд эргүй үлдсэн олон мянган уйгар эмэгтэйчүүдийг хятад эрчүүдтэй дэр нэгтгэн уусгах бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь дээрх тэтгэлэг ажээ. Гэтэл уйгар эмэгтэйчүүд нь бас уг үндсээ хамгаалаад хятадтай суухгүй байгаа ажээ. Үүнээс болж галзууртлаа уурссан хятадууд уйгар эмэгтэйчүүдийг ч хорих лагерьт аваачиж эхэлсэн гэх мэдээ байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (8.20.127.57) 2020-07-26 21:18
      • 0
      • 0

      Uigar islamiin shashint emegteichuud alchuur booson murtuu yamar huurhun baidiim be

      Хариулах