Та намирсан үстэй болмоор байна уу? Тэгвэл ганц гадил байхад л хангалттай

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Хааяа хөргөгчинд хэд хоносон эсвэл идэхээ мартчихсан гадилыг харангуутаа шууд л хаячихъя гэж боддог уу? Түр хүлээ. Түүгээр чинь үсэндээ жинхэнэ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно.

Ингэхдээ бидэнд 1 ширхэг гадил, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай. (хуурай үстэй бол 1 ширхэг өндөгний шар нэмж болно.

Хийх дараалал:

1. Гадил, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.

2. Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө.

3. Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.

4. Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.    

Гадил нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна гадиланд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсыг эмчлэх тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай. Туршаад үзээрэй.
 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.