Германы тоглогч бүр 300 мянган евро авна

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014”-т түрүүлсэн Германы шигшээ баг 35 сая ам.доллараар шагнуулахаар болжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо түрүүлсэн багт ийм хэмжээний мөнгөн шагнал өгнө хэмээн тэмцээний өмнө мэдэгдэж байсан. Энэхүү мөнгийг тамирчин бүрт хувааж өгвөл Немцийн шигшээгийн тоглогч тус бүр 300 мянган евро халааслахаар боллоо. Харин мөнгөн медаль хүртсэн Аргентин 18.4 сая ам.доллар, хүрэл дээр буусан Голланд 16 сая ам.долларын шагнал авах юм.

Й.Лев дасгалжуулагчтай Германы шигшээ энэ алдарт хүрэхийн төлөө хэсэгтээ Португалыг 4:0, АНУ-ыг 1:0-ээр хожиж Ганатай 2:2-оор тэнцсэн. Харин хасагдах шатанд Алжирыг 2:1, Францыг 1:0, Бразилийг 7:1, Аргентинийг 1:0-ээр буулган авчээ. Дэлхийн аваргын нийт шагналын сан 576 сая ам.доллар юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.