УИХ-ын дарга Өвөрхангайг зорилоо

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорив. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм. Амралтын хугацаандаа УИХ-ын дарга Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат  Алтай ханы  Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон “Дөргөний  усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм. УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.