Бөөн цагаан нуур

Twitter Print
2020 оны 08-р сар 01-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Хангайн нурууны өвөр, Говь-Алтайн нурууны араар баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон тектоник гаралтай томоохон буурц хотгор оршдогийг Оросын нэрт эрдэмтэн М.В.Певцов “Нууруудын хөндий” гэж нэрлэсэн байдаг.

Энэ хөндийд орших бүлэг нуурын хамгийн том нь Баацагаан сумын төвөөс баруун тийш 16 км-т орших Бөөнцагаан нуур юм. Нуур хамгийн урт хэсэгтээ 24 км, өргөн хэсэгтээ 19 км, эзэлхүүн нь 2385 сая м3 юм. Нуурын дундаж гүн 9.9 м бөгөөд нийт талбайн 70 хувь, эзэлхүүний 46 хувийг 6 метрын гүн, 37 хувийг 12 метрийн гүн тус тус эзэлдэг. Нуурын ёроол жигд тэгш, лаг, наанги шавартай, эрэг хавиараа том, жижиг мөхлөгт элс, гүехэн булан тохойдоо ургамал ургасан байна.

Ус хураах сав газрын талбай 33500 хавтгай дөрвөлжин километр. Хур тунадас, гадаргын ба гүний урсацаар тэжээгддэг. Нуурын зүүн хойд хэсгээс Байдраг гол цутгана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.