66 настай С.Ф.Сколари шигшээ багаа орхилоо

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Нутаг дээрээ гутамшигт ялагдал хүлээсэн Бразилийн шигшээ багийн ахлах дасгалжуулачг Л.Ф.Сколари үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр 2002 онд шигшээ багаа удирдан дэлхийн аварга цол хүртэж байсан. Мөн 2004 оны Евро, 2006 оны дэлхийн аваргад Португалыг удирдан тивийн аваргаас мөнгө, “Герман 2006”-гийн дөрөвдүгээр байр эзэлж байсан шилдэг менежер юм. С.Ф.Сколари 2012 оны арваннэгдүгээр сард төрөлх нутгийнхаа багийг дахин удирдахаар болж туслахаараа К.А.Фарейраг аваад байсан. Харин дэлхийн аваргад шөвгийн дөрөвт шалгарсан ч хагас шигшээд Германд 7:1, хүрэл медалийн төлөө Голландын багт 3:0-ээр хожигдон гутамшигтайгаар тэмцээнээ дуусгасан.

Өдгөө 66 настай С.Ф.Сколари 1982 оноос дасгалжуулагчийн гараагаа эхэлж Бразилийн шигшээг хоёр удаа, Португал, Кувейтын үндэсний шигшээ багуудаас гадна Английн “Челси”, Бразилийн “ЦСА”, “Крузейро”, “Палмейрс”, “Бразил де Пелотас” зэрэг клубуудыг удирдаж байжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.