Ерөнхий сайд байхдаа дархан цаазат газраас ЛИЦЕНЗ олгосон хүнийг өмөөрөхөө болино уу

Twitter Print
2020 оны 07-р сар 08-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд байхдаа хууль зөрчин,дархан цаазат, байгалийн цогцолбор газраас 5 аймгийн 10 суманд ЛИЦЕНЗ олгосон хүнийг өмөөрөхөө болино уу! 

Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жилийн хорих ял оноосон үндэслэл / Шүүхийн мэдээллээс иш татав /

1. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Монгол улсын стратегийн ордын лицензийг хувьдаа авчээ.
Тэрээр 2017.09.14-д Ерөнхий сайд байхдаа Монгол улсын стратегийн бүлэг орд газартай давхцал бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Улаансайр -2” гэх талбайг лицензээр “Элбэг орд” компанид өгчээ. Дараа нь уг лицензийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй нийлж байгуулсан /Ж.Эрдэнэбат 31 хувийг эзэмшдэг / “Хэрх илч” компанидаа 5 саяар худалдан авч, өөрийн найз “Алтай констракшн”-ын Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан байна.

2. Хуулиар лиценз олгохыг хориглосон Дархан цаазат, байгалийн нөөц газруудаас 5 аймгийн 8 суманд ЛИЦЕНЗ өгчээ

Ж. Эрдэнэбат “Азарган гол чоно” гэх компанид

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн зааг

-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулын дурсгалт газрын хилийн зааг

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг

-Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэдхангай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хилийн заагийн 43200 га талбайг бүхэлд нь

- Өмнөговь аймгийн Хүрмэн,Гурвантэс,Ханхонгор,Цогт-Овоо, Цогт цэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан,Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сум

Нийт 5 аймгийн 10 суманд “Азарган гол чоно ” компани буюу үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Түвшинжаргал нарт албан тушаалаа ашиглан давуу байдал олгож ЛИЦЕНЗ олгосон гэм буруутайд тооцож Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноожээ.

“Хуурсаар хуурсаар хулгайч” гэгчээр Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа алтны компаниудын хууль бус үйл ажиллагааны хамтрагч байлаа. Тэр үед нь нам, хамтрагчид нь өмгөөлсөөр, хууль бус зүйлийг нь хаацайлж, өөгшүүлсээр өдий хүрсэн. Өнөөдөр ухсан нүхэндээ өөрөө ойчив оо.

Сэтгүүлч Б.Отгон

2020.07.06

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.