ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа цагдаагийн биед халдсан гэх мэдээллийг үгүйсгэлээ

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

ХӨСҮТ-ийн удирдлагууд халдварын голомт буюу ажлын байран дээрээ энэ сарын 4-ний өдөр архидан согтуурч, улмаар Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн биед халдсан талаар нэр бүхий мэдээллийн сайт дамжуулсан.

Тэгвэл уг мэдээллийг няцаасан байна. Тэрбээр “Маш чухал цаг үед, чухал ажил хариуцаж хийж байгаагийн хувьд тэгж явах зав байхгүй. Надад унаад зугтаах хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэтэрхий халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дайрч, давшлах асуудал гарсаар байна. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Би бол завтай хүн биш, надад тэгж явах зав байхгүй” гэх тайлбарыг өгчээ.

Мэдээлэлд дурьдагдсанаар, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, дэд дарга асан Г.Сүрэнханд, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Энхбаатар нар ХӨСҮТ ийн байранд архидаж, улмаар хамгаалалтад гарч байсан цагдаагийн алба хаагч тарахыг шаардахад нь зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн байв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.193) 2020-08-10 15:07
      • 0
      • 0

      хөөрхий дөө ажилдаа дарагдсан, нэг ч гэсэн хүнийг муухай өвчинд алдчихгүй гэж галын фронтод ажиллаж байгаа нас ахиж яваа энэ эгч цагдаа зодноо юу.... шагнахгүй юмаа гэхэд доромжлохгүй байвал зүгээрсэн

      Хариулах