Байхгүй зүйл дээрээ бус, байгаа зүйл дээрээ төвлөр

Twitter Print
2022 оны 01-р сар 20-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Амьдрал чамд дэндүү хатуу, хорвоо дэндүү харгис хүйтэн санагдаж байна уу? Хаана байгаа хэзээ хүрэх нь үл мэдэгдэх алс холын сайхан амьдрал...

Айдас эргэлзээ бодлыг чинь эзэмдэж өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээ хаашаа ч юм зугатан одох үе чамд тохиогоо юу?Хэрвээ тийм бол хэдэн зүйлийг санаж явбал хэрэг болох юун магад. Хэрвээ чи л байхгүй бол хорвоо дэлхий оршин тогтнохоо болино. Хорвоо ертөнц чамайг л мохоож үгүй хийхийн тулд биш, харин ч чамайг хэн гэдгээ ухаарч, жинхэнэ хүний зэрэгтэй амьдруулахын тулд оршдог.

Мөн ганцхан чи л ийм мухардал, ганцаардалд байгаа юм биш, эргэн тойронд чинь чамаас ч хэцүү нөхцөлд орсон хүмүүс дүүрэн байгааг олж хар. Чи амьдралд бэлтгэх гэж бус харин амьдрах гэж ирсэн. Сайн сайхан, итгэл, цэцэглэл бүхний эхлэл өөр хэний ч биш, ганцхан чиний дотор л оршиж буй. Тэр сайхан амьдрал, тэр том боломж чинь яг л энэ мөчид оршин байна, харин хаа нэгтээ, алсын ирээдүйд биш. Надад юу ч байхгүй хэмээн бүү гомдолло. Байхгүй зүйл дээрээ бус, байгаа зүйл дээрээ төвлөр. Ингэж чадаагүйгээс л чи мухардалд ороод байгаагаа ойлго. Чамд ухаан, бодол сэтгэлгээний хязгааргүй боломжит ертөнц бий.

Сайхан амьдарч эхэлнэ гэж хэзээг бас юуг хэлээд байна вэ?

Амьдрал гэдэг чинь үнэтэй том жийп, олон өрөөтэй том хауз ч биш, харин яг л энэ мөч чинь, энэ өдөр чинь, яг одоо юу хийж байгаа чинь, юуг мэдэрч байгаа чинь л хамгийн үнэ цэнэтэй амьдрал гээч чинь юм ш дээ. Энийгээ энэ дэлхийн нөгөө булангаас, бусдын бодлоос, халааснаас хайх хэрэггүй. Чи өөрөө оршин байгаагаараа л төгс амьдрал юм... Сэтгэл зүрхэндээ төгс ертөнцийг цогцлоо, тэгж чадвал бусад нь зэрэглээ төдий юм гэдгийг олж харах болно...

Н.Цогтмандах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.