Усыг нэг дор их уух нь ходоодны хоол боловсруулах илчийг дарж, бөөрөнд ачаалал ирэх аюултай

Twitter Print
2021 оны 08-р сар 17-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс ихэвчлэн ус уу гэхээр нэг дор ихээр болон хүйтнээр нь залгилчихдаг нь буруу юм. Усыг халуун бүлээнээр нь тохирсон үед уувал сайн.

Харин дэлгэрсэн халуун болон шар халуун өвчний үед усыг хүйтнээр нь ууж болно.

Усыг нэг дор их уух нь ходоодны хоол боловсруулах илчийг дарж, хоолны шингээлт муудах, хаван үүсэх, бөөрөнд ачаалал ирэх аюултай.

Ихэнх хүн усыг турах зорилгоор их хэмжээгээр уудаг. Энэ нь буруу юм. Бадган өвчний цагаар буюу өглөө 07:40-11:40, орой 19:40-23:40 цагийн хооронд усыг хэтрүүлэн уувал галын илчийн хувь барагдаж улмаар хаван үүсдэг.

Тиймээс энэ цагаар мөргөл болоод идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийвэл биеийн илч үүсэхээс эхлээд эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

Мөн шимгүй, хөнгөн чанартай хоол ундыг улирал харгалзахгүй идэх, усны хэмжээг тохируулаагүйгээс дархлаа муудаж турахаасаа илүү өвчин олох тохиолдол их байна.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.БАТЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.