
Евро 2020 тэмцээний хагас шигшээ Англи болон Данийн шигшээ багийн тоглолт өнөө шөнө болно. Тэгвэл тус тоглолтын үеэр английн хөгжөөн дэмжигчид минут тутамд 50,000 пинт шар айраг худалдаж авна. хэмээн тооцоолж байна.
Английн хөгжөөн дэмжигчид өнөө шөнө Данитай хийх Евро 2020 тэмцээний хагас шигшээ тоглолтод 6.8 сая пинт худалдаж авна гэж Британийн шар айраг, баарны холбоо таамаглаж байна. Энэ нь улс даяар шар айрагны цэцэрлэгт хүрээлэн, уушийн газруудаас Гурван арсланг дэмжиж буй дэмжигчид хоёр цагийн турш минут тутамд 50,000-аас илүү шар айраг худалдаж авна гэсэн үг хэмээжээ.
Британийн шар айраг, баарны холбоо барагцаагаар 10 сая пинт шар айргийг Лхагва гарагт зарж дийлэнхийг нь тоглолтын үеэр борлуулна гэсэн бөгөөд тоглолт Их Британийн цагаар лхагва гарагийн 20.00 цагаас эхэлнэ. Гэхдээ холбооноос энэ тоог 12 сая орчимд ойртуулахыг хичээж коронавирусын эсрэг хорио байгаагүй бол үүнээс их тоо байх байсан гэжээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ долоо хоногт Английн коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй бар пабуудын зарим нэг дүрэм журмыг долдугаар сарын 19-нөөс хүчингүй болгох тухай шийдвэрээ танилцуулсан. Британийн шар айраг, баарны холбоо гүйцэтгэх захирал Эмма Маккларкин Английн хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгтэйгээр пабууд хагас шигшээ тоглолтын үеэр 6.8 сая пинт зарна гэж найдаж байна.
Хэрэв шигшээ баг цааш нь ялалт байгуулбал Уэмблид финалын тоглолт болох учраас манай пабууд болон үндэстэнд маш том түлхэц болно. Удаан хүлээлгэсний эцэст уушийн газрууд 7-р сарын 19-нөөс эхлэн хязгаарлалтгүй болох гэж байна. Хязгаарлалт арилсан тохиолдол манай уушийн газрууд бүгд сэргэх боломжтой.
Гэхдээ үүнийг сайжруулахын тулд засгийн газраас хөрөнгө оруулалт шаардагдана." хэмээн хэлжээ. Харин Даунинг Стрийт Евро-2020 тэмцээний финалд нэмэлт цаг, торгуулийн цохилт гарвал пабын үйл ажиллагааг 15 минутаар сунгахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.