Удаан хугацаагаар сууж ажиллахад нас богиносдог уу?

Twitter Print
2022 оны 08-р сар 31-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Хөдөлгөөн бага амьдралын хэв маяг юугаараа аюултай вэ? Лондоны эрдэмтэд суугаа амьдралын хэв маяг ихэнх өвчин үүсэх шалтгаан болж, түүгээр үл барам хөгшрөх үйл явцад нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Суугаа ажил хийж, хөдөлгөөн бага хийснээр таны эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллүүд гардаг байна.

Илүүдэл жинтэй болно

Та өдөржин суудаг бол хичнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.

Зүрхний өвчлөлийн эрсдэлийг ихэсгэнэ

Энэ эрсдэлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадна.

Чихрийн шижингээр өвчилнө

Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.

Цусан дахь холестеролын хэмжээ ихэснэ

Сахараас гадна цусан дахь холестеролын хэмжээг ихэсгэдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж.

Нурууны мөгөөрс шохойжно

Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээлбэл: таны нурууны мөгөөрс шохойжиж болно.

Бөгтөр болно

Та ажил дээрээ ширээ, компьютерынхоо ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.

Стресст орно

Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.

Нас богиносно

Өдөрт 6-гаас илүү цагаар суунга ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс бүсгүй та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.

Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа нь таны жинг барьж, таргалалтаас сэргийлэхээс гадна хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, умайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг аж.

- Сандлаа налж суугаад амьсгалаа гүнзгий авч, урагшаа бөхийн амьсгалаа гаргана. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

- Суугаа байдалдаа 5-6 удаа нүдээ аньж нээнэ. Гараа ташаандаа авч суугаад  баруун зүүн тийш толгойгоо эргүүлж гарыг тохойг ээлжлэн харна. Мөн 5-6 удаа хийнэ.

- Суугаа байдалд нүдээ цагийн зүүний эсрэг дараа нь цагийн зүүний дагуу чиглэлээр эргүүлнэ.

- Суугаа байдалд эгц урагшаа 2-3 секунд тогтож харна. Дараа нь нүднээсээ 20см зайтай хуруугаа байрлуулаад хараагаа хуруун дээрээ шилжүүлж 3-5 секунд хараад гараа буулгана. Дасгалыг 5-6 удаа давтан хийнэ.

- Гараа урагш өргөн сууна. Гараа дээш өргөхдөө толгойгоо өргөхгүйгээр хараагаа дагуулж амьсгалаа авна. Гараа буулгахдаа ч хараагаа дагуулж амьсгалаа гаргана. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.