
Хайртай бяцхан хүүхдүүддээ зориулан амттай АЛИМТАЙ БЯЛУУГ гэртээ хийж болох аргыг "Модерн Номадс" ресторан танилцуулж байна.
Орц:
Масло - 175 гр
Элсэн чихэр - 175 гр
Гурил - 125гр
Өндөг - 3ш
Нарийн боовны хөөлгөгч - 3гр
Нимбэгний хальс - 5 гр
Ванилин - 1гр
Алим - 200гр
Интоор жимс - 15гр
Сүүн крем - 50гр
Сахарын пудр - 10гр
Хийх арга
1. Маслоо тасалгааны температурт хайлуулж зөөллөн элсэн чихрээ нэмж жигд холино.
2. Өндөгөө хагалаад, хагалсан өндөг дээрээ гурилаа шигшиж хийнэ.
3. Алимны голыг авч хальслан алимаа ташуу нимгэн хэрчинэ.
4. Масло, элсэн чихэр, өндөг, гурилны холимог дээрээ үрсэн нимбэгийн хальс, нарийн боовны хөөлгөгч, ванилинаа хийж жигд холин, зуурмагаа зуурч 5 минут орчим амраана.
5. Амраасан гурилын зуурмаг дээрээ хэрчсэн алимаа хийж хэсэг хутгаад зуурмаг бэлэн болно.
6. Бэлэн болсон зуурмагаа нарийн боовны хэвэнд хийж, шарах шүүгээгээ 200 градуст халааж 30 минут шарж, жигнэн бялуугаа болгоно.
Бэлэн болсон бялуугаа зурган дээрх байдлаар 6 зүсэм болгон хэрчиж чимэглээрэй. Хэрчиж бэлэн болсон бялуун дээрээ сахарын пудр цацаж, сүүн крем, шоколадны сироп, интоорын жимсээр чимэглэнэ.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.