Угсаа залгамжлагч хунтайж Канад руу зугтсан тагнуулчийг хөнөөхийг завджээ

Twitter Print
2020 оны 08-р сар 07-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Саудын Арабын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж байсан Саад аль Жабри өөрийг нь хөнөөхийг завдсан хэргээр Саудын Арабын Хаант улсын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бен Салманыг АНУ-ын шүүхэд өгчээ.

61 настай Саад аль Жабригийн хувьд Саудын Арабын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж байсан ба тэрээр АНУ, Англи, Канад, Австрали болон Шинэ Зеландын тагнуулын албуудтай харилцдаг гол хүн, ханхүү Мохаммед бин Найефийн баруун гар гэдгээрээ алдартай байжээ. 2015 онд Мохаммед бен Салман Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж болж, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноор хааны ордонд олон тооны өөрчлөлт хийгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Саад аль Жабри 2017 онд эх орноосоо зугтсан аж. Вашингтон хотын шүүхээс мэдээлснээр, "Мохаммед бен Салман нь Саад аль Жабрийг хөнөөх ажиллагааны гол зохион байгуулагч бөгөөд тэрээр Саад аль Жабрийг Саудын Арабад авчрахын тулд түүний хоёр хүүхдийг барьцаалж, эцэст нь Саад аль Жабрийг хөнөөх даалгавартай алуурчдыг Канад руу илгээсэн." гэжээ.

Хунтайж Мохаммед бен Салманы илгээсэн алуурчид Саад аль Жабрийг хөнөөхөөр Канадад ирсэн боловч Торонто хотын Олон улсын нисэх онгоцны буудлын хилийн ажилчид тэднийг барьж авч, гэмт хэргийг таслан зогсоож чаджээ. Уг үйл явдал Истанбул дахь Саудын Арабын консулын газарт сэтгүүлч Жамал Хашшогийг хөнөөсөн хэрэг гарсаны дараа 2 долоо хоногийн дараа болсон аж. Саад аль Жабри Канадын Торонто хотод тусгай хамгаалалтанд амьдарч байгаа аж. Саад аль Жабригийн үзэж байгаагаар тэрээр хунтайж Мохаммед бен Салманы нэр хүндийг унагах олон зүйлсийг мэддэг, мөн тэрээр АНУ-ын тагнуулын албатай хамтран ажилладаг байсан нь түүнийг хөнөөх гол шалтгаан болсон аж.

Саад аль Жабри хунтайж Мохаммед бен Салмантай 2017 онд бичилцсэн мессежнүүдийнхээ зургийг шүүхэд үзүүлсэн ба Мохаммед бен Салман мессежээр Саад аль Жабрийг Саудын Арабад нэн даруй эргэн ирэхийг шаардсан байсан ба эргэн ирэхгүй бол "түүний эсрэг боломжтой бүх арга хэмжээг авах болно" гэж бичсэн байжээ.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.