Чендү хотод шилэн шалтай галт тэрэг ашиглалтанд оржээ

Twitter Print
2021 оны 07-р сар 07-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Хятадын панда баавгайг хамгаалах, тоо толгойг өсгөх хөтөлбөрийн эх нутаг болох Чендү хотод жуулчдад зориулж "панда" агаарын галт тэргийг ашиглалтанд оруулжээ. 

Өнгөрсөн 6-р сарын 26-нд Сычуань мужийн Чендү хотод  агаарын төмөр зам нээлтээ хийж, шилэн шалтай агаарын галт тэрэг ашиглалтанд оржээ. Дээврээс бусад нь шилэн хийгдсэн тус галт тэргийг панда баавгайтай адил өнгөөр буджээ. 

Dayi Air Rail Project төсөл нь жуулчдад зориулсан литий батерейгаар ажилладаг агаарын галт тэрэгний төсөл бөгөөд агаарын төмөр замынх нь нийт урт ойролцоогоор 11.5 км аж. 

Нэг галт тэргэнд хамгийн дээд тал нь 120 хүн суух ба галт тэрэг нь метроны адил цагт ойролцоогоор 80 км хурдлах чадалтай аж. 

"Панда" агаарын галт тэрэгний шугам 4 зогсоолтой ба зорчигчид Чендү хотын метро болон хурдан галт тэргэнд  шилжин суух боломжтой юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.