Өмнөд Солонгос Умардад гурван сая долларын тусламж үзүүлнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдсэнээ Өмнөд Солонгос мэдэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Пхеньянд Сөүл тусламж үзүүлээгүй байсан юм.

Умард Солонгосын хөдөө аж ахуй, мал аж ахуй болон хүүхдийн эрүүл мэндийн салбарт зориулан манай улс 2,9 долларын тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц 2010 онд Шар тэнгист живсэнээс хойш Умард Солонгост тусламж үзүүлэхээ Сөүл хатуу хязгаарласаар ирсэн юм. Учир нь  Умард Солонгос сөнөөгч торпед тавьсны улмаас тус хөлөг онгоц живсэн гэж Өмнөд Солонгосын Засгийн газар үзэж байсан билээ.

Олон улсын байгууллагуудаар дамжуулан Умард Солонгост Өмнөд Солонгос тусламж үзүүлж байсан ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Пхеньянд туслах зорилгоор төрийн сангаасаа огт мөнгө гаргаагүй юм.

Умард Солонгос сүүлийн үед янз бүрийн “мессэж” илгээсээр байна. Өмнөд Солонгостой залгаа тэнгисийн хилээс Япон тэнгис рүү Умард Солонгос өчигдөр 100 орчим пуужин харвасан юм. Мөн ирэх есдүгээр сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох Азийн наадамд хөгжөөн дэмжигчдийн багаа илгээнэ гэж  Умард Солонгос мэдэгдсэн.

Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, хоёр Солонгосыг нэгтгэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд энэ тусламжийг үзүүлэхээр шийджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Японтой харилцаагаа сайжруулахаар саяхнаас хүчин чармайлт гаргаж эхэлсэн Умард Солонгостой яриа хэлцээ хийж эхлэх арга замуудыг Өмнөд Солонгос хайж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.