
Хүүхдийн дархлаа тэнцвэртэй оршиход нойрны хэмнэл чухал байдаг
Өсөлт, хөгжилт эрчимтэй явагддаг учраас хүүхдэд унтах процесс маш чухал бөгөөд насанд хүрэгчдээс их цаг унтдаг. Маш чухал гэдгийн цаана нөгөө дархлаа яригдана шүү дээ аав ээжүүдээ. Та хүүхдийнхээ дархлааг дэмжих хүсэлтэй бол хүүхдийнхээ хоногт унтах цаг, түүний ач холбогдлыг мэддэг байх хэрэгтэй.
Хүүхэд унтах явцад өсөж төлжих процесс илүү хурдтай явагдана. Өсөж төлжих нь зөвхөн уртаашаа өсөхийн нэр биш бөгөөд эсийн түвшинд дархлааны эсүүд үүсч байдаг. Дархлааны эсүүд нь таны хүүхдийг халдвартай тэмцэхэд нь тэргүүн эгнээнд тулалдах цэргүүд юм шүү дээ. Хангалттай унтаж нойр авдаггүй хүүхэд өвдөх нь одоо ойлгомжтой болж байгаа биз дээ.
Нойрны хэмнэл
Насанд хүрсэн хүн дунджаар 8 цаг унтахад хангалттай гэж үздэг бол хүүхдийнх наснаас хамаараад өөр байдаг. Америкийн хүүхдийн академийн гаргасан мэдээллээс хүүхдийнхээ насанд тохирох нийт унтах цаг, сэрэх цаг, орондоо орох цаг, өдрийн унтлагын цагийн талаар хараарай.
Зөвхөн нийт унтах цагаас гадна орондоо орох цаг маш чухал. Уламжлалт ухаанд эрхтэн бүр тодорхой цагт идэвхжиж амарч байдаг гэж үздэг.
Бие махбодийн даавар хүртэл их, бага хэмжээгээр тодорхой давтамжтай ялгардаг.
22:00-02:00 цагийн нойроо авч чадаагүй бол хичнээн цаг унтсан ч нойроо гүйцэд авч чаддаггүй гэж ярьдаг нь оргүй биш ортой бизээ.
Өөрөөр хэлбэл 23:00 цагт унтаад 11 цагт сэрэх, 18:30-д унтаад 06:30-д сэрэх хоёр тохиолдолд нийт унтах цаг нь хоёулаа 12 цаг боловч бие махбодийн хувьд чанар үр дүнгийн ялгаа гарна гэсэн үг байх нь ээ.
Эх сурвалж: Medwebmon.org
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.