Керчийн хоолойн Крымын гүүр нь ОХУ төдийгүй Европын хамгийн урт, том ган металл бүтэц бүхий гүүр

Twitter Print
2022 оны 10-р сар 09-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр өглөө Керчийн хоолойгоор дамжин өнгөрөх төмөр замын гүүрэн дээр дэлбэрэлт болж, авто замын гүүрний хэсэг нурсан байна.

Энэ гүүр нь Оросын хувьд бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Украины өмнөд хэсэгт байрлах Оросын цэргийн хүчний хангамжийн чухал зам юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд авто замыг нь нээж, хоёр жилийн дараа төмөр замын гүүрийг ашиглалтад оруулжээ.

Дайны турш Орос улс Крымийг, тэр дундаа Керчийн гүүрийг Украины хүчнийхэн авч чадахгүй гэж таамаглаж байсан. Гэвч сүүлийн хоёр сарын хугацаанд Крымийг эргүүлэн авч чадна гэсэн итгэл Киевт улам бүр нэмэгдэж байна.

Уг гүүрийн тухай зарим мэдээллийг өгье.

-Керчийн хоолойн эрэг дагуу байрлах энэ гүүр зүүн Крымын Керч хотыг Керчын хоолойгоор Тамань боомт Краснодарын хязгаатай шууд холбоно

-Керчийн хоолойн уг гүүр нь ОХУ төдийгүй Европын хамгийн урт, том ган металл бүтэц бүхий гүүр

-Ган металл бүтэц 260 мянган тонн.

-Урт нь 19 км, үүний 11,5 км нь тэнгис дээгүүр тавигдсан

-Тэнгисийн гүнд Эйфелийн цамхагтай дүйцэх 32 том цамхаг баганатай. Уг суурь тулгуур цамхаг нэг бүр нь 400 тонн ган металл бүтэцтэй

-Гүүр 7 төрлийн 595 ган бетон бүтэц бүхий суурь, 7000 ган гадаст тулгууртай. Зарим суурь 105 метрийн гүнд орших бөгөөд энэ нь 35 давхар байшинтай дүйх өндөр

-Крымын гүүр нь гүүр биш гүүрнүүд юм. Учир нь параллель байдлаар авто замын болон төмөр замын хос гүүр.

-Авто замын гүүр 4 эгнээ өндөр хурдны замтай. Өдөрт 40 мянган машин зорчих даацтай. Төмөр замын гүүр нь жилд 14 сая зорчигч 13 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай

-Далайн тээврийн хөлөг онгоц зорчих хөдөлгөөнд зориулж гүүрний нуман хаалга нээгдэнэ. Түүний өргөн 227 метр, өндөр 35 метр. Энэ нь 11 давхар байшинтай дүйх өндөр. Тус нуман хаалга 10.000 тонн жинтэй

-Гүүр барихад 10 мянга гаруй Оросын бүс нутгуудаас ирсэн ажилчид ажиллаж, 220 гаруй аж ахуй нэгж хамтарч оролцсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.