Ханхүү Уильям, Харри нар өөрсдийн эх Диана гүнжийн хөшөөг нээлээ

Twitter Print
2021 оны 07-р сар 06-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

2021 оны 7-р сарын 1-ний өдөр Кенсингтоны ордны цэцэрлэгт ханхүү Уильям, ханхүү Харри нар өөрсдийн эх Диана гүнжийн хөшөөг нээсэн юм. Энэхүү арга хэмжээнд Эрл Чарльз Спенсер, хатагтай Сара МакКоркодейл, хатагтай Жейн Феллис нар оролцов.

Хөшөөний нээлтийг тохиолдуулан Уильям, Харри нар дараах мэдэгдлийг хийжээ. “Өнөөдөр бидний ээж 60 нас хүрэх байсан бөгөөд бид түүний хайр, тэсвэр хатуужил, зан чанарыг санан дурсч байна. Дэлхий даяар тоо томшгүй олон хүний амьдралыг илүү сайн болгож өөрчлөхийг хүсч байна. Өдөр бүр ээжийгээ бидэнтэй хамт байгаасай гэж хүсч, энэхүү хөшөөг түүний амьдрал, өв уламжлалын бэлэг тэмдэг болно гэж найдаж байна. Ян Ранк-Бродли, Пийп Моррисон болон тэдний багийнханд гайхалтай ажил гүйцэтгэсэнд нь тусалсан найз нөхөд, ивээн тэтгэгчид, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бидний ээжийн тухай дурсамжийг хадгалдаг бүх хүмүүст талархал илэрхийлье" гэжээ.

Хөшөөг Уильям, Харри нар 2017 онд эхийнхээ дурсгалд зориулахаар санаачилсан. Энэхүү хөшөө нь Диана гүнж Их Британид болон дэлхийн өнцөг булан бүрт эерэг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэж, түүхэн дэх түүний байр суурийн ач холбогдлыг ирээдүй хойч үедээ ойлгуулахад нь туслах юм. Энэхүү хөшөөнд, Диана гүнжийн халуун дулаан байдал, дэгжин байдал, эрч хүчийг харуулахаас гадна түүний үйл хэрэг, олон хүнд үзүүлсэн нөлөөг тусгасан болно. Диана гүнжийг хүүхдүүд хүрээлж байгаа бөгөөд тэд олон үе шат дамжсан Дианагийн санаачилга, төслүүдийн дүйцсэн байдал, ач холбогдлыг илэрхийлдэг.

Тэнгэрт буй Диана танд хайртай хөвгүүд нь талархаж, санаж, хүндэтгэж байна. Тэр тэдэнд хамгийн чухал зүйлийг өгсөн - Британийн хаан ширээ, өв залгамжлал.

Хатан хаан болон түүний хүү Чарльз чухал арга хэмжээнд оролцож амжаагүй нь таныг болон Их Британийн ард түмнийг үл хүндэтгэсэн хэрэг биш юм! Уучлаарай маш их уучлаарай хэмээжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.