Олон дээд амжилт эвдсэн Германы дөрөв дэх түрүү

2014 оны 07-р сар 16-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

“Бразил-2014” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд Германы баг түрүүлж дөрөв дэх алтан медалиа хүртлээ. Тэд шигшээ тоглолтонд Л.Месси ахлагч Аргентиныг нэмэлт цагт гоол оруулж хожсон юм. Немцүүд дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Польш гаралтай довтлогч М.Клозе дэлхийн аваргад 16 гоол оруулж бүх цаг үеийн мэргэн бууч болсон бол Герман дөрвөн тэмцээн дараалан медаль хүртсэн анхны улс болов. Өмнө нь Бразил 1994 онд алт, 1998 онд мөнгө, 2002 онд алт, Герман 1982 онд мөнгө, 1986 онд мөнгө, 1990 онд алтан медаль хүртэж байсан амжилтыг ахиулсан юм.

Мөн Герман 12 дахь медалиа хүртэж өөрсдийн дээд амжилтыг шинэчилсэн. Одоогийн байдлаар арваас дээш медаль авсан улс тэднээс өөр байхгүй аж. 1990 оны тэмцээнээс хойш хүрэл медаль хүртсэн улсыг хожсон баг нь аварга болдог бичигдээгүй хууль бий болоод байсан. Харин энэ удаа хүрэл медаль авсан Голландыг хожсон Аргентин шигшээд ялагдал хүлээсэн. 1994 онд Швед гуравдугаар байр эзлэхэд тэднийг хожсон Бразил түрүүлсэн. 1998 онд Хорватыг хожсон Франц, 2002 Туркийг хожсон Бразил, 2006 онд Германыг хожсон Итали, 2010 онд Германыг хожсон Испани “Алтан дагина” өргөж байлаа.

2014 оны дэлхийн аваргын шилдэг тоглогчоор Аргентины Л.Месси нэрлэгдсэн бол шилдэг хаалгач Германы М.Нойер, мэргэн бууч Колумбын Х.Родригес, шилдэг залуу тоглогчоор Францын П.Погба, үзүүштэй тоглолттой багаар Колумб нэрлэгдсэн байна.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Бразил

5

2

2

9

2

Герман

4

4

4

12

3

Итали

4

2

1

7

4

Аргентин

2

3

0

5

5

Уругвай

2

0

0

2

6

Франц

1

1

2

4

7

Испани

1

0

0

1

8

Англи

1

0

0

1

9

Голланд

0

3

1

4

10

Чех

0

2

0

2

11

Унгар

0

2

0

2

12

Швед

0

1

2

3

13

Польш

0

0

2

2

14

Португал

0

0

1

1

15

Австри

0

0

1

1

16

Чили

0

0

1

1

17

АНУ

0

0

1

1

18

Хорват

0

0

1

1

19

Турк

0

0

1

1

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.