Казахстаны зээлийн дарамтыг хөнгөвчлөхөд зарцуулагдах хөрөнгө төсвийн зарлагын 1.3 хувьтай тэнцэнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 03-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн анхаарлын төвд байгаа "Тэтгэврийн зээл"-ийн талаар өнөө өглөө Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр Блүмберг ТВ-ын ярилцлагын цагаар товч мэдээлэл өгчээ. 

Гол утга санаа нь:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шинэ жилийн мэндчилгээнд дурьдагдсан тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлаар үндсэндээ судалгаа хийгдээгүй, бэлтгэл хангаагүй, төрийн захиргааны байгууллагууд огт мэдээлэлгүй буюу эсвэл зөрүүтэй мэдээлэлтэй байна.

  • Манайх үлгэр жишээ авсан байж болзошгүй байгаа Казахстан улсын хувьд 2019 оны 6-7-р сард иргэдийн зээлийн дарамтыг хөнгөвчлөх асуудлаар Зарлиг, Засгийн Газрын тогтоол гаран хэрэгжиж эхэлж байна. Гэвч тэнд зээлийг тэглэх, хүчингүй болгох тухай бус нийгмийн орлого багатай иргэд, өрх толгойлсон эхчүүд, тэжээгчээ алдсан өрх бүл гэх мэт хамрагдах хүрээг (targeted group) тодорхой заасан. Энэ хүрээнд хамрагдах иргэдийн 3.0 сая хүртэлх тенгэгийн зээлийн өрийн тодорхой хэсэгт хөнгөлөлт үзүүлэх, нэг иргэнд олгох хөнгөлөлтийн хэмжээ 300.0 мянган тенгэгээс хэтрэх ёсгүй гэх мэт нарийвчлан зааж өгчээ.

  • Казахстаны Ерөнхийлөгчийн зарлиг гарахад Засгийн газар, яамд болон төрийн байгууллагууд нь аль хэдийн судалгаа хийж, шаардагдах хөрөнгө, эх үүсвэрийг нь тооцож шийдвэрлэсэн байжээ. 

  • Казахстан улсын авч хэрэгжүүлсэн дээрх хөнгөлөлтийн арга хэмжээнд нийт 57.0 мянган иргэн буюу нийт хүн амын 0.3% нь хамрагджээ.

  • Зарцуулж буй хөрөнгийн хувьд тус улсын төсвийн зарлагын 1.3 хувьтай л тэнцэхээр байна. (Монгол улсын төсвийн 1.3% гэдэг нь 170.0 орчим тэрбум төг) 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.