Худалдаж авсан ширээнээс 98 мянган доллар олжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 12-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын иргэн Ноа Муроф ажлын байрныхаа өрөөг тохижуулахын тулд шүүгээтэй ширээ худалдаж авчээ. Уг ширээ өрөөнд нь тохирохгүй байсан учраас гадаа байлгахаар шийдсэн гэнэ. Гэвч сонирхолтой нь, ширээний шүүгээн дотроос 98 мянган доллартай гар цүнх гарч ирсэн байна. Муроф ийм их мөнгө олсондоо гайхаж, ширээний эзэн рүү утасджээ. Уг ширээний эзэн бүсгүй мөнгөө тэнд хадгалдаг байжээ. Тэрээр мөнгөө хайгаад олохгүй байсан учраас гэрийнхээ хаа нэг газар хадгалсан гэж бодож байв. Ингээд эзэнд нь буцаан өгөөд мөнгөнийхөө тодорхой хувиар шагнуулжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.