Үнсэлт үргэлжлэх хамгийн зохистой хугацаа 3 минут

Twitter Print
2017 оны 12-р сар 24-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Үнсэлтийн тухай бүр балар эртнээс мэддэг болжээ. Тухайлбал, христүүд эхлээд уулзахдаа бие биеэ үнсэж мэндчилдэг байсан байна. Харин Эртний Вавилонд хүмүүсийн нүдэн дээр үнсэлцсэн эмэгтэйчүүдийн чихийг огтолдог байсан бол эрчүүдийг дээд уруулгүй болгодог байжээ.

18 дугаар зууны үед тахал, галзуу, тэмбүү өвчин ид тархаж байсан үед эмч нар өвчтөнүүддээ хандаж, "цоо эрүүл гэдгийг нь мэддэггүй хүнээ хэзээ ч бүү үнс" гэж сэрэмжлүүлдэг байсан гэнэ.

Дундад зууны үеийн Италид хүмүүсийн нүдэн дээр бүсгүйг үнссэн эр заавал түүнтэй гэрлэх ёстой байсан нь сонирхолтой. Неаполд гудамжинд үнсэлцвэл ердөө л шоронгийн хаалга татдаг байжээ.

Мэдээжээр өнөөдөр хүмүүс үнсэлтийн гарал үүслийн талаар огт өөр санал бодолтой байна. Түүгээр ч барахгүй филематолиги гэдэг тусгай шинжлэх ухаан бий.

Энэ шинжлэх ухаан хүний үнсэлтийн физиологийн, сэтгэлзүйн болон бусад онцлогийг судалдаг байна. Эрдэмтэд филематолигийн хүрээнд удаа дараа судалгаа хийжээ. Тухайлбал, дурласан хоёрын үнсэлт хосуудыг сэтгэлийн хөдөлгөөнд оруулаад зогсохгүй олон дааврын үйл ажиллагааг идэвхжүүлдэгийг тогтоосон байна.

Үнсэлцэх үеэр зовиур намжиж, сэтгэлийн хөдөлгөөний байдалд нөлөөлдөг даавар болох эндорфин хүний бие махбодод ялгардаг ажээ. Нэг удаагийн үнсэлтээр мансууруулах үйлчилгээгээрээ морфигоос хэд дахин давуу эндорфин ялгардаг гэж эрдэмтэд нотолсон байна.

Эндорфин гэдэг бодис нь өвдөлт дарангуйлах рецептортой холбогдож өвдөлтийг дарангуйлж таатай мэдрэмж үүсгэдэг тул ер нь өвдөж шаналж байгаа хүн дасал шунал үүсгэгч морфины тариаг тариулж байснаас үнсэлцвэл хэд дахин давуутай юм байна. Харин өвчин зовлонд баригдаж байгаа хэн нэгэн санаа сэтгэл нь дарангуйлагдсан байдаг тул үнсэлцэх нь юу л бол...

Үүнээс гадна үнсэлт нь стрессээс сэрэмжилж, зовиурыг багасган турахад тус дэм болдог байна. Хоёр минут үнсэлцэхэд хоёр хүртэлх илчлэгээ алддаг бөгөөд хэрэв маш шуналтай үнсэлцвэл энэ тоо 30 хүртэл нэмэгдэж болохыг судлаачид тооцоолжээ. Түүнээс гадна үнсэлт нь үрчлээ арилахад тус болдог байна, учир нь нүүрний 30 орчим булчинг хөдөлгөөнд оруулдаг ажээ. Мөн амны хөндийн хүчиллэг чанарыг хэвийн болгож, тэгснээрээ шүдний өвчний даамжирлаас сэргийлдэг. Үнсэлт нь зүрхний шигдээс тусах эрсдлийг багасгаж, уушгины өвчнөөс муугүй сэргийлж чаддаг байна. Тэр ч байтугай харшлаас сэргийлдэг аж.

Өглөө гурван удаа 20 секундээр үнсэлцвэл өдөртөө санаа сэтгэлийн байдал уянгалаг сайхан байдаг гэж Берлиний их сургуулийн сэтгэлзүйчид тогтоожээ. Үнсэлтийн үргэлжлэх хамгийн зохистой хугацаа нь 3 минут болохыг янз бүрийн насны 100 хосод хийсэн ажиглалт харуулсан байна. Бие биенийхээ нүд рүү ширтэн үнсэлцэх нь зохистой гэнэ.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.