Өргөө гэрт шүглэсэн муу хүчийг хэрхэн зайлуулах вэ

Twitter Print
2017 оны 10-р сар 08-нд 20:06 цагт
Мэдээний зураг,

Гэртээ унтаж амарч чадахгүй байгаа, давжин цочиж сэрдэг хүмүүс байдаг болов уу. Мөн өргөө гэр нь гэнэтийн гэрэл чийдэн унтрах, асаатай лаа унтрах, гэр бүл хэрүүл маргаантай, хүүхдийн уйлаан ихтэй, зоо нурууны араар хүйт дагаад нэг л бүүдгэр хэцүү байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол таны гэрт болохгүй хар энерги хуралдсан байгааг анхаараарай.

Тиймээс хэрхэн муу хүчийг зайлуулж одуулах талаар бага ч болов зөвлөе. Ариун бүхний билэгдэл ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увидасыг өөртөө шингээсэн аргал, мөн арц зэргийг бэлдээрэй. Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй.

Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай.

Ялангуяа шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв. Ийнхүү утасны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу балкон зэргээ сайн утах хэрэгтэй.

Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил. Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.

Өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг.

Мөн байгалд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно. Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Заг бол муу хүчнээс хамгаалдаг их сайн мод.

Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий.


Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг сархадаар ундаалж зүүний 44 хар тэнгэртээ залардаг удмын харын онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг. Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч, өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй.

Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй.

Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай. Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн. За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна.

Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгай буюу тэргүүнээ шууд л тавьчихдаг. Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай. Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.

САЙН САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Н. Хөгсөөн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • er hvn

      (202.21.125.50) 2016-11-02 08:35
      • 0
      • 0

      Mash heregtei zowolgoo bn gilaalai gej

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.222) 2016-06-05 23:44
      • 0
      • 0

      amidrald bvh zvil utga uchirtai.gehde huwi hvnii vzel bodliig tuhain niigem tuluwshvvldg.tiimd dald hvchin baidag n todorhoi.tegher heregtei zuwluguu bna.bayralla.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.222) 2016-06-05 23:44
      • 0
      • 0

      amidrald bvh zvil utga uchirtai.gehde huwi hvnii vzel bodliig tuhain niigem tuluwshvvldg.tiimd dald hvchin baidag n todorhoi.tegher heregtei zuwluguu bna.bayralla.

      Хариулах

    • doo

      (122.254.126.2) 2016-06-03 09:24
      • 0
      • 0

      bayarlaa

      Хариулах

    • zochin

      (88.166.227.218) 2015-12-22 23:14
      • 0
      • 1

      haalgan deeree jijrg horoo tavisan baih ym bas zaraanii us tavihn sainuu humuusee

      Хариулах

    • Зочин

      (61.72.43.135) 2015-10-27 10:57
      • 0
      • 0

      Мэдхэд илүүдэхгүй зөвөлгөө байна ёрэн арц хүч аргалын утаа үнсайхан шүүдээ өдөр бүр биш хааяа нэг сайхан уугуулхад сайхан шүүдээ тэрнии буруу гэж юу байхав

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.19) 2015-08-05 16:22
      • 0
      • 0

      баярлалаа хө

      Хариулах

    • 777

      (202.131.233.35) 2015-07-18 09:33
      • 0
      • 0

      Suuliin ueiin banid nar mongoloo aldtsan eregtei emetei ni medegdehgui bolj dee.mongol mongolooroo orshih boltugai.

      Хариулах

    • 999

      (2.73.4.214) 2015-07-17 14:29
      • 0
      • 0

      Huni setgehguig tseverleh heregtei um bich! Dald utga n nogoo l boo moo haraal har sunstei holbootoi!

      Хариулах

    • sochin

      (83.243.72.242) 2015-07-14 18:19
      • 0
      • 0

      Boogiin zovolgoo

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.147) 2015-07-13 20:28
      • 0
      • 0

      Geree shataav..anhaar

      Хариулах

    • zochin

      (150.129.143.113) 2015-02-04 13:48
      • 0
      • 0

      haalgaa toiruulj tavina gesen ni yu gesen ug uu

      Хариулах

    • за за

      (103.10.22.147) 2014-11-18 20:31
      • 0
      • 0

      мэддэг хэрнээ дагадаггүй монгол хүнд 1-ийг санууллаа

      Хариулах

    • за за

      (103.10.22.147) 2014-11-18 20:30
      • 0
      • 0

      мэддэг хэрнээ дагадаггүй монгол хүнд 1-ийг санууллаа

      Хариулах

    • Санаа тавигч

      (85.30.167.244) 2014-10-24 03:23
      • 0
      • 0

      Юун эрүүл бус зүйл нийтэлдэг юм бэ? Нийгмээрээ хар цагаан енэрги, бөө тахил гээд тархиа угаалгаад 1900-аад ондоо буцаад оччих юм даа. ямар эмгэнэлтэй санагдана вэ. Хүний шүтэн бишрэх эрхийг бий хориогүй, хамгийн гол нь эрүүл саруул ухаанаар сэтгэж, өөрөө өөрийгөө боловсруулж, гэр орондоо амгалан тайван амьдрах байдлыг бүрдүүлэх нь чухал. Гэрээ бид хэдэн үеэрээ арч хүжээр утаад гайхалтай өөрчлөлт гарсан нь үгүй байлтай. Хүмүүс өөрөө өөртөө хариуцлагатай хандаж, хийх ёстой ажлаа хийгээд, эрүүлээр сэтгэж амьдарвал элдэв дом, шид хэрэглэснээс дээр байх болов уу даа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.119) 2016-06-05 10:39
      • 0
      • 0

      Чи ч ухаан суух болоогүй байн даа ахын дүү тэр үед өөр одоол Монгол сэргэн мандах шатандаа явж байна тиймээс хүнд далд ухамсар байх хэрэгтэй ер нь бол чамайг энийг даг гээгүй энэ зан үйлийг хийснээр хожнуу гэхээс алдах зүйл байхгүй

      Хариулах

    • Зочин

      (202.170.84.30) 2015-07-16 09:10
      • 0
      • 1

      ядаж зөв бичээч

      Хариулах

    • Зочин

      (182.160.34.133) 2014-08-01 20:51
      • 0
      • 0

      Bayarlalaa

      Хариулах

    • zochin

      (203.194.115.75) 2014-07-17 22:45
      • 0
      • 0

      bayrlalaa..heregtei zuvlumj bna..

      Хариулах

    • bi bi

      (124.158.74.171) 2014-07-16 09:34
      • 0
      • 0

      Heregtea medeelel baina bayarlalaa.Mongolchuud cejgeer uvuj cujgeer edgedeg gedeg shuu

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.19) 2015-08-05 16:24
      • 0
      • 0

      тийм шүү

      Хариулах