Их хотын нэгэн шөнө…

Twitter Print
2014 оны 07-р сар 14-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Олон хүний амнаас РС тоглоомын газрын тухай сонсдог… Тэр газар сайн нэртэй байсныг мэдэхгүй юм. Баяр наадмын үеэр хүүхэд, залуучуудад харин компьютер тоглоомын газрууд чөлөөтэй байдаг бололтой. Их хотын нэгэн үдэш тэр газарт хальт орох боллоо. Эр хүйстэй бүхэн л мэддэг энэ тоглоомын газрын тухай тийм ч их мэдлэгтэй биш. Ямартаа  гэр бүл, аав ээж, ах эгчээ зовоосон донтсон нэгэн эндээс төрдгийг эрхгүй гадарлана… Миний мэдэх нь контор гэж нэгэн тоглоом байдаг, бас ра ч билүү… Энэ шөнө тохиолдлоор би РС тоглоомын төвд орж ирээд сууж байна. Найз залуутайгаа уулзах нэрийдлээр орж ирсэн энэ газар сэтгэлд бууж байснаас өөр юм гээч,,, Нэлээн том заал бүхий энэ газар яг хотын төв хэсэг А бүсэд орших аж. Хоёр давхар руу яг орцоор явж байгаа юм шиг л орно. Хаашаа орж байгаагаа мэдэхгүй дагаад л… Хаалга нээгээд ортол манан мэт тамхины утаа биднийг угтлаа. Залуус найзуудаа сүлжилдсэн олон эгнээ РС дотроос хайна… Энд бараг 100 РС байна,  маш олон юм. Бүгд л улангартаж урагш харан сууцгаан бас орилолдоно. Энд бараг амьдарч байгаа гэмээр… Хоол унд байна, түүнд нь пирожки ороомог бэлэн гоймон зарж байх,.,. Хүсвэл үйлчлэгч хүүхэн дээр очоод гоймонгоо бэлэн болгоод идэж болно.

Бас ороомог пирожкигоо халаалгаад идэж болох аж. Тамхины утааг эс тооцвол дулаахан таатай байж мэдэхээр… Би хэсэг зуур орчныг ажин хүмүүсийг харлаа. Цаг яг 23.05 болж байна. Хэн ч гэрлүүгээ явахгүй бололтой яарсан шинжгүй байна. Маргааш ажилгүй амралтын өдөр гээд энэ хэд тоглох нь… Би хэсэг хүлээснээ нэт олж суухаар шийдлээ. Олон зүйл толгойд эргэлдээд… Энэ газрын тухай дүү маань ч хүртэл мэдэх байхдаа гэж бодохоор дотор харлах шиг болно. Хажуудаа кетчуп асгасан 3-4 пирошки тавьчихсан, тэрийгээ идэхгүй тоглоомондоо улайраад.. Хэн ч юм ирээд хазаад л, тоож байгаа юм алга!!! Дотроо бүр худалдаа явуулж байх юм. Уух юм бол төрөл төрлөөрөө…  Мэдээж л дээ, улаарсан pc-чид уух юмаар дутаж болохгүй байх. Явах цаг боллоо. Эд нэг цаг тоглоод болсон бололтой… Маргааш хагассайн, ажилчин сурагч оюутан гээд л бүх насныхан энд байна. Амралтын өдөр болоод ийм их хүн байна уу ямартаа ч ИХ ХОТЫН ЗАЛУУСЫН ТЭН ХАГАС НЬ ийм газарт нэгэн шөнийг өнгөрөөж байгааг би мэдлээ. Энэ биш үүнээс гадна ямар олон газар ийнхүү чуулсныг бодохоор үнэхээр харамсмаар байлаа. Энэ төрлийн бизнес эрхлэж байгаа улс хэрхэн хөлжиж байгаа илт байлаа… Их хотын нэгэн  шөнө өө…

Р. Барсболд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.