Дэлхийн хошой аваргууд халз барилдана

Twitter Print
2020 оны 06-р сар 22-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

АНУ-д жил бүр чөлөөт бөхийн шилдэг тамирчдын халз барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил гурван халз барилдаан долдугаар сарын 25-нд Техас мужийн Остин хотод болно. Хамгийн гол оргил барилдаан “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, Токиогийн олимпийн сорилгод 74 кг-ын жинд барилдахаар шийдээд буй, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ын жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын хооронд болох юм. Чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд буй дунд жингийн дэлхийн хоёр шилдэг хүчтэний дуэльд хэн ялах нь олны анхаарлыг татаж байна.

Түүнчлэн “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Дэвид Тэйлор, өнгөрсөн жил Нур-Султаны дэлхийн аваргад өөрийг нь оролж очсон Пэт Даунитай хүч үзэх бол 2019 оны NCAA-гийн аварга Нью-Жерсигийн Энтони Ашнаул, энэ жилийн аварга Охайо Стейтийн Люк Плетчертэй халз барилдана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.