Жу Гван Хан: Монгол Улсын иргэн А нь Бёлнэд энэ сарын 20-ноос оршин сууж эхэлсэн нь батлагдсан

Twitter Print
2020 оны 02-р сар 25-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

Намьяанжү хотын Засаг даргын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр орчуулав.

Хүндэт хотын иргэд ээ! 

Намьяанжү хотын Засаг дарга Жу Гван Хан мэндчилж байна.

Корона19-ийн халдартай өвчтөн манай улсад өнгөрсөн 1 сарын 20-ны өдөр анх гарснаас хойш хотын захиргааны зүгээс манай хот руу нэвтрэн орохоос сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа ба өнөөдөр хотын иргэд та бүхэндээ харамсалтай мэдээ дуулгах гэж байгаадаа гүнээ хүлцэл өчье.

2 сарын 24-ний өдөр манай хотын Бёлнэ хороонд оршин суудаг Монгол улсын иргэн А нь (35 настай, эр) корона19 вирустай болох нь батлагдсан ба одоогоор тодорхой болсон зарим мэдээллийг хүргэж байна.

Урьд нь элэгний болон бөөрний дутагдлын өвчтэй байсан А нь өнгөрсөн 2 сарын 20-ны өдөр оройн 10 цагаас хойш Намьяанжү хотын Бёлнэ хороонд оршин сууж байсан ба гэртээ сувилуулж байгаад өвчин нь хүндэрч 24-ний өдөр өглөө 6 цаг 10 минутанд түргэний машинаар Куян хотын Мёнгжи эмнэлэгт хүргэгдэн корона19-ийн шинжилгээнд орж вирустай болох нь батлагдан тусгаарлагдан эмчлүүлж байна.

Манай хотын захиргаанаас шалгаж үзсэнээр 2 сарын 20-ны орой 10 цагаас Бёлнэ хороонд оршин сууж эхэлсэн нь баталгаатай ба түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэх хүртлээ гэртээ амьдарч байсан байна. Түүнтэй 4 өдрийн турш хамт оршин сууж байсан А-ийн эхнэр болон төрсөн эгч мөн шууд харилцаанд орсон ойр дотны 4 хүнийг нийлүүлээд нийт 6 хүнд корона19-ийн шинжилгээ хийж өнөөдөр үүрийн 4 цагт гарсан хариугаар сөрөг буюу вирусгүй гарсан байна. Харилцаанд орсон манай улсын иргэн байхгүй ба бүгд Монгол улсын иргэд байна.

Uno Tsog-н зураг.

Манай хот нь А-ийн оршин сууж байсан Бёлнэ хороон дахь орон сууц болон ойр орчимд ариутгалыг 24-ний өдөр хийж зарим үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан ба гэр бүлийхэн болон ойр дотныхныг нь тусгаарлах арга хэмжээ аваад байна.

Одоогоор Гёнгги мужийн Халдварт өвчин судлалын төвийн Байдалд арга хэмжээ авах албаныхантай хамт А-ийн корона19 халдвар авсан замыг судалж байна. Тэрээр өнгөрсөн оны 12 сарын 8-ны өдрөөс Намьяанжү хотыг орхин гарч амьдарч байсан байна. Хотын иргэдийн зүгээс хамгийн их сонирхож байгаа зүйл болох халдвар тээгчийн Намьяанжү руу ирэхийн өмнө уулзаж харилцаж байсан хүмүүсийн тухай шалгаж тодорхой болгох бүрдээ өөрийн вэб хуудас болон мессэжээр шуурхай мэдэгдэх болно.

Халдварт өвчнийг нэвтрүүлэхгүйн төлөө чадах бүхнээ хийх болно.

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.