Наадмын өдрүүдэд гэмтлийн эмнэлэг хамгийн их ачаалалтай ажиллажээ

Twitter Print
2014 оны 07-р сар 13-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвүүд баярын өдрүүдэд ачаалал ихтэй өнжсөн байна. Өдөрт нийт 3500-3800 хандалт ирсний заримд нь зөвлөгөө өгсөн бол 700-800 дуудлагат нь очиж үзлэг хийжээ.

Мөн долдугаар сарын 12-нд осол гэмтэл болон хоолны хордлого гэдэс хямралын дуудлага харьцангуй их байжээ. Харин Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага дуудлагатай өнжсөн байна. Өчигдөр буюу долдугаар сарын 12-нд БЗД-ийн түргэн тусламжид 200 орчим дуудлага ирсэн. Үүнээс хоолны хордлого, даралт ихсэх дуудлагууд зонхилж байжээ. Мөн оройн цагаар согтуугаар гэмтсэн иргэдийн дуудлага олон ирсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.