Афганистаны цэргүүд Таджикистан руу зугтжээ

Twitter Print
2021 оны 07-р сар 06-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Афганистаны хойд хэсэгт болсон Талибан хөдөлгөөн болон Афганистаны зэвсэгт хүчний цэргүүд хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас Афганистаны зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг Таджикистан руу зугтахад хүрчээ. Үүнтэй холбоотойгоор Таджикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Афганистантай хиллэдэг бүс нутагт нэмж 20 мянган цэрэг байршуулах шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн ням гарагт Афганистаны цэргүүд Таджикистаны хилийг давж, зугтаасан явдал нь Афганистан дахь нөхцөл байдал хурцдаж буй нь илрэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Таджикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Узбекистан, Казахстан болон ОХУ-ын тэргүүнүүдтэй утсаар холбогдож, бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцжээ.

ОХУ-ын гадаадын орон дахь хамгийн том цэргийн бааз Таджикистан улсад байрладаг ба Ерөнхийлөгч Владимир Путин шаардлагатай тохиолдолд Таджикистана-Афганистаны хил дээрх тогтвортой байдлыг хадгалах явдалд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Түүнээс гадна Таджикистаны эрх баригчид Афганистанаас дүрвэгсдэд зориулж дүрвэгсдийн лагерь байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн ням гарагт болсон тулаан нь АНУ-ын зэвсэгт хүчин Афганистан дахь Баграм агаарын нисэх хүчний баазаа чөлөөлж явсанаас хойш 2 хоногийн дараа болжээ.

АНУ-ын зүгээс ирэх 9-р сарын 11 гэхэд Афганистанаас бүх цэргүүдээ гаргана хэмээн амласан юм. Талибан хөдөлгөөний цэргүүд Афганистаны хойд зүгт байрлах Бадахшан мужийн гол 6 дүүргийг хяналтандаа авсан ба эдгээр нь Таджикистан болон БНХАУ-тай хиллэдэг аж.

Үүнтэй холбоотойгоор Афганистаны зэвсэгт хүчний 1037 цэрэг Таджикистаны хилийн хамгаалалтын зөвшөөрөлтэйгээр Таджикистаны хилийг давжээ.

Талибан хөдөлгөөн нь гадаадын зэвсэгт хүчний эсрэг тулалдахаа зогсоосон ч Афганистаны засгийн газар болон Афганистаны зэвсэгт хүчнийхний эсрэг тулалдсан хэвээр байгаа билээ.

https://www.reuters.com/world/asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.