Эртлэн босох арга

Twitter Print
2017 оны 11-р сар 28-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Ургахын улаан нартай зэрэгцэн босож, гэрэлтэж буй хорвоог дээрээс тольдох цаг ирлээ. Өвөл байсан бол ичээндээ ороорой гэж зөвлөмөөр байгаа хэдий ч зуны зугаатай өдрийг яаж орондоо шигдээд өнгөрөөх билээ.

 1.Сунгалтын дасгал 

Энгийн сунгалтын дасгал байхад хангалттай. Хөнгөн йог, бага зэргийн сунгалтын дасгал хийхэд биеийг эрч хүчээр цэнэглэнэ. Дасгал хийх явцдаа хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлж, биеэс муу бүхэн гадагшилж байхаар төсөөлөн хийх хэрэгтэй. Ингэвэл бие эрт нойрноосоо сэрэх болно.

2. Дасгал

Халуун орноосоо босоод цэнгэг агаар амьсгалах цаг болжээ. Дасгал хөдөлгөөн, өглөөний гүйлт гэх мэт зүйлийг хийгээрэй. Таргалахгүй, оройтож орноосоо босохгүй.

3. Сэргээгч ашигла

Шинэ өглөөг халуун кофе уугаад эхлээрэй. Өглөөний кофе бие, организмыг сэргээж, эрч хүчээр сэлбэх болно.

4.Усаар цэнэглэ

Унтаж байх хугацаанд бие усыг байнга гадагшлуулж байдаг. Ийм учраас өглөө болгон сэрээд жүүс, цай уулгүй хүйтэн цэвэр ус уугаарай. Биеийг сэргээж, цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлж өгнө.

5.Яг цагтаа

Ижил цагт орондоо орж, сэрэх хэрэгтэй. Энгийн дүрэм хэдий ч тэр бүр дагаж чаддаггүй. Гэхдээ боломжгүй зүйл үгүй.

6. Зөөлөн, тансаг аяз

Түгшүүртэй сэрүүлгийн аяд сэрдэг хүмүүс зүрхний шигдээс өвчинөөр өвчлөх магадлал өндөр аж. Иймээс зөөлөн намуухан аяз сонсож босоорой.

7.Бүгдийг унтраа

Унтахаасаа цагийн өмнө утас, компьютер, телевизээ унтраа. Эдгээр техник хэрэгслээс ялгардаг гэрэл хүний тархинд саад учруулж нойр хулжаадаг байна.

8. Усанд ор

Мэдрэлийн систем, ядаргааг бүрэн тайлж чадах зүйл усанд орох. Иймдээ ч эртлэн босоод усанд ороорой.

9. Өглөөний цай уу

Эрт босоод эрүүл бүтээгдэхүүнээр өөртөө зориулан хоол хийгээд идээрэй. Илүү эрүүл, гялалзах болно.

10. Гүнзгий амьсгал

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу та ямар ч байсан өглөө эртлэн босоод гүнзгий амьсгаа аваарай. Унтсан биеийг сэргээх болно.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.